Home > Fly fishing > Fly fishing гэж юу вэ? /Цуврал нийтлэл No.1/

Fly fishing гэж юу вэ? /Цуврал нийтлэл No.1/

what-is

Fly fishing гэж юу вэ?

{ fly fishing = ялаагаар загасчлах, ялаан загасчлал }

Fly fishing нь нэг янзын загасчлалын хэлбэр ба Шотланд болон Английн хойд нутгаас гаралтай. Энгийн загасчлалаас ялгарах ялгаа нь өд, амьтны үс, хөөсөнцөр зэрэг материал ашиглаж хийсэн ялаа, усны зөөлөн биетэн, хорхойн дуураймал ашиглаж загасчилдаг.

Fly fishing-ийн ялаа буюу fly:
Орчин үеийн fly fishing-д ялаа гэдэг ойлголт нилээн өргөн утгатай ба үүнд усны зөөлөн биетэн болон жижиг загас, зарим мэрэгчдийн /хулгана, хэрэм/ дуураймлууд хүртэл багтдаг.

Загасчлалд хэрэглэдэг ялаа нь дотроо гурвал янз байдаг, үүнд: 1) dry fly  буюу хуурай ялаа, 2) wet fly (streamer) буюу усны мандал доогуур урсгаж хэрэглэдэг, 3) nymph буюу авгалдайн дуураймал багтдаг.

Dry fly  буюу хуурай ялаа:
Энэ төрлийн ялааг загас усны мандал дээгүүр хөвж буй ялаа шумуулаар хооллож байх үед хэрэглэдэг. Ихэвчлэн нар хөөрч,  температур нэмэгдэж эхлэх үед /өглөөгүүр/ усны захаар нас бие гүйцсэн нисдэг шавьжууд /entomologist биш болхоор монгол нэрсийг нь сайн мэдэхгүй байна/ ёроолын ургамлаас усны мандал дээр гарч агаарт нисдэг. Энэ үед загас усны гадарга дээр хөвж буй шавьжаар хооллож эхэлдэг /бид загас үсэрч байна гэж ярьдаг даа/.
Америк болон европод ямар үед хуурай ялааг хэрэглэх тал дээр нарийн энтомологийн  судалгаа нилээд хийгдсэн байдаг. Хуурай ялаа ашиглах нь нилээн мэдлэг шаардсан ажил юм. Хэзээ, хэдэн цагийн үед усны мандал дээр ямар төрлийн болон ямар хэмжээ, өнгөтэй ялаанууд түгээмэл байна, тэднийг ямар дуураймлаар орлуулж болох вэ зэрэг нилээн авъяас, мэдрэмж, мэдлэг шаарддаг. Иймдээ ч fly fishing бол зүгээр энгийн загасчлал биш, энэ нь цэвэр оюун ухааны спорт юм.

Dry-fly-comparison stonefly

Wet fly /Streamer/ :
Энэ нь жижиг жараахай хөөлгүүлж загасчлахтай нилээн төстэй. Streamer-ийг усны мандал доор, байнгын тоглуулалттай /stripping/ хэрэглэдэг. Практикаас харахад энэхүү төрлийн fly-д харьцангуй том хэмжээтэй загас баригддаг. Нилээн сэрүүн цаг агаартай /бороо, цастай үед/ нөхцөлд wet fly-ийг ашиглах нь тохиромжтой. Гэхдээ энэ төрлийн ялааг заавал сэрүүн үед ашиглах албагүй, нартай, халуун өдөр мөн шөнө ашигласан ч болдог учир нь загасны хооллолтын бараг 80% нь усан дотор явагддаг. Манайхан шөнө тул барихдаа ихэвчлэн хулгана ашигладаг, streamer яг л түүний нэг хэлбэр юм.
Энэ төрлийн ялаа нь ерөнхийдөө жижиг жараахай, могой жараахай, томоохон хорхой шавьж, хэрэм, хулгана зэргийн дуураймлуудаас бүрддэг.

lew_oatman_streamerstreamer-004madonnaolive300streamer salmon

Nymph буюу авгалдайн дуураймал:

Энэхүү төрөлд янз бүрийн шавьжны авгалдай үеийнх нь хэлбэрийг дуурайлгаж хийсэн, усны ёроолоор урсгах зориулалттайн ялаа багтдаг. Дэгээндээ шар утас ороож загас барьдагтай төсөөтэй арга юм.
Nymph-ийг хэрэглэхдээ хуурай ялааг яаж ашигладаг яг л түүнтэй төсөөтэйгээр тухайн загасчлах үед ямар төрлийн ямар шавьж, хөгжлийнхөө ямар шатанд байгааг ажиглаж байж загасчлах ялаагаа сонгоно доо.

nymph 4nymph 1nymph 2nymph 3

Дараагийн дугаарт fly fishing-ийн үндсэн хэрэглэл болох уурга, дамар, утас түүний бүтэцүүдийн талаар нийтлэх болно.

Сонирхон уншсан танд баярлалаа.

Хүндэтгэсэн,
Бадмаа

2009 оны 10-р сарийн 19
23:05

P.S.  :  сэтгэгдлээ хуваалцаарай, thx  :-)

  1. Chinzorig
    12/25/2011 at 12:08 pm | #1

    Сайн байна уу Бадмаа

    Таны энэхүү нийтэлсэн флай фишингийн хичээлийн талаар уншиж танилцлаа сэтгэгдэл их өндөр байна, Монголд флай фишингийн спортыг хөгжүүлэх зорилгоор Спорт загасчлалын өдөрж клуб байгуулагдан үйл ажиллгаагаа явуулж байгаа бөгөөд таны энэхүү хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр болж байна.Монголд энэхүү спортоор хичээлэх залуусын тоо сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн гол нь загасын барих биш байгалиа гэх сэтгэлийг төлөвшүүлж чаддагаараа флай фишингийн онцлог байдаг юм тийм болохоор байгалиа хайрлах урлагийг хамтдаа хөгжүүлэхэд залуусын оролцоо нэн чухал байна. Товчхондоо Флай фишинг гэдэг нь Mayfly fishing гэсэн үгнээс гаралтай бөгөөд Өдөржөөр үсэргэж загачлах гэсэн утгатай үг юм.Тэгэхдээ мэдээж өөрсдөө хийсэн хиймэл өдөрж шүү дээ. Өдөрж шавьж нь усны мандал дээгүүр нисдэг нэг хоногийн настай жижигхэн амьтан юм. Флай фишингийн үндсэн арга барил нь усны мандал дээр үсэргэх техник юм. Флай фишигийн спортыг альч улиралд хичээлэхэд тохиромжтой байдаг Манай байгууллага ирэх жилээс эхлэн албан ёсоор Монголд флай фишингийн сургалтыг зохион байгуулах гэж байгаадаа туйлын баяртайгаар уламжилж байна.Энэнд хүүхэд, залуус, ахмад настан та бүхнийг нэгдэж байгалиа хайрлах урлагийг хамтаа хөгжүүлж гэдэгт итгэлтэй байна.

    Монголын Спорт загасчлалын Өдөрж клуб

  2. 12/27/2009 at 4:32 am | #2

    saihan blog bnaa bi flyfishingeer zagaschilah sonirholtoi inged odo zun namriin tsagt flyfishingeer hchellegchded bodit baidlaar oirhon herlen gol ch yumuu tuul gol surgalt zohion bgulwal mash shan bna bi bieneesee turshlaga huwaaltsah bolomj garna iimees tanid flyfishingeer zagaschilah ulsuud holbogdoj baigaa hechneen hun holbogdoj bgag ta medej bgaa baihaa tgd aylal zohioh huseltei baina.leader saturk hdn cm urttai bh estoi ve mon tipet buyu saturk hdn cm urttai ve.ene mdeelliig olj ogch minii mail ruu ywuulj tuslahguiyuu.utsaaa bas ogoch mon dvd nii bichlegiig haanaas awch boloh ve net ees tatj awah part iin ogooch mash ih horhoi hurgej bn

  3. 10/22/2009 at 12:22 am | #3

    Thanks a lot.

  4. dnr
    10/20/2009 at 8:23 pm | #4

    saihan medeelel bn aa yag yaj shidvel hol yavuulah talaar medeelel oruulj uguuch

  5. dnr
    10/20/2009 at 8:23 pm | #5

    dajgui yum aa bi bas ene jilees fly sonirhoj baigaa yag yaj shidvel hol yavuuldag talaar medeelel oruulj uguuch

  6. bz
    10/20/2009 at 12:10 am | #6

    zochilsond bayarlalaa.

    tegeerei ho, ooriinhoo medlegees huvaaltsaarai, end zagaschlaltai holbootoi zuil niitleh bol cholootei niitleerei.

    B.

  7. tuvshee
    10/19/2009 at 10:59 pm | #7

    Би Fly fishing-g их сонирхож байгаа энэ их нарийн урлаг юм шиг байна. Баярлалаа хє сайхан мэдээлэл байна

  8. B.Oyunbold
    10/19/2009 at 10:34 pm | #8

    Goy bolj b.a shuu bi tegej b.gaad hed heden material olj ugnuu odoohondoo ajil ihtei b.gaa tul unshaad l suuj baihaas

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.