Home > Fly fishing > Fly fishing гэж юу вэ? – Шидэх техник /Цуврал нийтлэл No.4/

Fly fishing гэж юу вэ? – Шидэх техник /Цуврал нийтлэл No.4/

casting

Энэ удаагийн дугаарт fly fishing-ийн шидэлт буюу casting-ийн талаар товч нийтлэж байна.
Fly fishing нь маш олон зүйлсээр spinning буюу энгийн загасчлалаас ялгаатай болхыг та бүхэн өмнөх нийтлэлүүдээс харсан байх. Зөв оновчтой шидэлт хийж өгөөшөө загасандаа хүргэх нь хамгийн чухал зүйл гэдгийг бүгд мэднэ.
Fly fishing-д шидэлт хийх нь хамгийн чухал зүйлд тооцогддог. Хэдий оновчтой, зөв ялааны дуураймал ашиглаж байсан ч ямар нэг байдлаар буруу шидсэн тохиолдолд бүх зүйл талаар өнгөрөх болно.
Энгийн загасчлалд бид дэгээндээ хорхой, хиймэл жараахай, халбага зэрэг харьцангуй их жинтэй зүйлс хэрэглэдэг ба тэрхүү өгөөшийнхөө жинг ашиглаж шиддэг. Харин fly fishing-ийн өгөөш болох ялаа нь хэдэн ширхэг өдний тасархай, бага зэрэг утас зэргээс бүрддэг ба тэрхүү ялааныхаа жингээр шидэлт хийнэ гэдэг бүтэхгүй зүйл. Иймд fly fishing-ийн шидэлт нь утасныхаа (fly line) жинг ашиглаж шидэлт хийдэг.

Хэрхэн шидэлт хийх талаар уншиж байснаас нүдээр үзэж тайлбарлуулсан нь үр дүнтэй байх гэж бодоод Tight Lines Fly Fishing компаний зааварлагч Tim Landwehr-ийн видеонуудаас доор орууллаа.

1-р хэсэг: fly fishing-шидэлтийн онцлог, ялгаа болон уурга барих техникийн тухай:

http://www.youtube.com/v/kLfJBTctA4Q&hl=en&fs=1&

2-р хэсэг: False cast буюу Хоосон шидэлт (шидэх байрлалаа өөрчлөх болон шидэлт хийх зайгаа тохируулахад хэрэглэгддэг)

http://www.youtube.com/v/9AcG4XkgG9c&hl=en&fs=1&
3-р хэсэг:  Roll cast буюу Цагираг шидэлт (ихэвчлэн хоосон шидэлт (roll cast) хийх бололцоогүй, ардаа саадтай нөхцөлд хэрэглэдэг)
http://www.youtube.com/v/1eSKa6Pt3R0&hl=en&fs=1&

Та дараах зүйлсийг анхаараарай, үүнд:
1. Эхний хичээл дээр хэлсэн гарын байрлал (10 цаг – 2 цаг)
2. Бугуйн үүрэг маш бага, хамгийн гол ашиглагдах хэсэг бол тохой.
3. Уургаа барихдаа эрхий хуруугаараа битгий ороож бариарай, ёстой дэмий юм байна лээ :-) . Эрхийгээ шидэлт хийх зүгтээ чиглүүлж, уурганы бариулын арын хэсгийг тулж бариарай.

За тэгээд хамгийн чухал зүйл бол шидэх сургуулилт байнга хийгээрэй /хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг үг байдаг даа :-)   /, ингэхийн тулд та заавал гол руу явах хэрэггүй, ойрхон хүн багатай газар (хашаандаа ч юмуу) дасгал хийж болно шүү дээ.

Амжилт хүсье.

Б.

Categories: Fly fishing
  1. bataa2012
    11/07/2010 at 8:20 am | #1

    thanks

  2. B.Oyunbold
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.