Raising the Ghost — Fly fishing DVD Review

Raising the Ghost
Сар орчмын өмнө сургуулийнхаа номын санд дээрх DVD-г авахыг санал болгож байсан юм. Харин өнөөдөр номын санч маань утасдаад тус DVD-г авсан ба үзэх боломжтой болсныг утасдаж хэлдэг юм байна.
Энэхүү бичлэгийг үзхийн түүс болж байсан би ч давхиж очоод л үзэв.
Сэтгэгдэл маш өндөр
Энэхүү бичлэгт хэдэн залуучууд Canada-ийн British Columbia-д хуурай ялаагаар Steelhead (голд очиж түрсээ шахдаг ба далайд очиж өсөж торнидог Rainbow trout) хэрхэн барьж байгаа тухай гардаг юм байна лээ.
Энэхүү загасыг барихын тулд хүний хөл хүрэх бололцоогүй газар хэрхэн очиж байгааг нь үзхэд бяцхан атаархах сэтгэгдэл төрж байсныг нуумааргүй байна.
Энэхүү бичлэгийг үзсэнээр зэрлэг Steelhead-ийн амьдардаг орчин, тархалт, үржил болон орчин үед уурхай, мод бэлтгэл, далан болон бизнесийн зорилготой масс загасчлал зэрэг хүнээс хамаарсан үйл ажиллагаанаас болж энэхүү сайхан загасны тоо толгой хэрхэн хорогдож барьхад ямар хэцүү болж байгааг харуулж байна.
Тус бичлэгийг үзсэний дараа ядаж загасчлалын спортын талаар иймэрхүү бичлэг /нэвтрүүлэг/ бэлдээд Монголын телевизийн сувгуудаар гаргаж хүмүүст ядаж энэхүү спорт болон эх орныхоо загасны талаар ерөнхий мэдээлэл өгөх юмсан гэсэн бодол төрж байв.

uneheer tasarhai yum aa fish bum mongoliag tataj avsaan .bidnii hesg nuhud ungursun zun namar halh gol gol onongoor yvj sport zagaschlaliin talaar heden nevtruuleg hiisen sonirhoj bval mail bicheerei
Tiim uu, saihan l sonsogdoj bna, herev bolomjtoi bol online taviach ho.
Thx!
Монголчууд загасыг хядах биш(тор тавих, дэлбэлэх) сайхан уургаар бариад кайф аваасай гэж хүсэх юм. Монголын сайхан сайхан загаснуудыг энэ маягаар хядаад байвал тоо толгой нь маш хурдан цөөрөх байх. Хойд урд 2 хөрш (орос, хятад)маань тул загасаа хядаад дууссан учраас гадаадууд зөвхөн монголд ирж тул барьдаг. Иймд загасчлах дуртай, энэ спортод татагдсан хүмүүст загасаа хайрлан хамгаалж уургаар барьж байгаасай гэж хүсэх байна.
flyfish gej shan unheer kaif ugnu shuu shaan shn kkk
i like