Хавар… Загасчлал…
Бүгдээрээ сайн байцгаана уу ? Өнгөрсөн жилээс хойш бараг юу ч бичсэнгүй, та бүхэн гайхаж магадгүй. Өөрийн судалгааны ажил, хичээл гэх мэт зүйлээс болоод нилээн завгүй жил боллоо. BADARCHIN.COM -ийг бараг үхүүлэх дөхсөнд хүлцэл өчье. Осолдохгүй host болон domain -ий төлбөрөө төлж байсан болхоор л өнөөдөр хүртэл байж байх шиг байна.
За за илүү дутуу зүйл ч яахав. Хавар болоод манай энэ хавиар загасчлаад сэтгэл нь хөдөлсөн хүмүүс л их байна даа. Харамсалтай нь би энэ жилийн эхнийхээ загасыг хараахан барьж амжаагүй л байна. Гэхдээ нөгөөдөр Монгол явна. Очоод л загасанд явах болов уу гэж бодож байна.
Одоо fly-аар загасчилж байгаа хүмүүст одоогоор нилээн өгөөжтэй байж мэдэх зарим нэг ялааг санал болгох гэсэн юм./зөвхөн голын загасчлал гэдгийг анхаараарай/
Хавар болж хоол харьцангуй хомс, усны температурын хэлбэлзэл нилээн өндөр байгаа ч ерөнхий теператур доогуур байгаа гэдгийг та бүгд мэдэж байгаа.
Нэгэнт хүнсний хомсдолтой байгаа загас бараг л юм бүхнийг л идэж байгаа. Хэрэв та Хойд америкт загасчилж байгаа бол одоо rainbow trout-ийн үржлийнх нь үе. 5 сарын дунд орчим хүртэл барих магадлал харьцангуй бага харин 5 сарын дундаас 6 сарын эх хүртэл бараг л хэрэглэсэн ялаа болгондоо барих байх
Одоогоор монголд ч тэр хойд америкт ч тэр дараах ялаанууд нилээн үр дүнтэй байх болов уу:
1. Хуурай ялаанаас “Blue Winged Olives”

Nymph-ээс “Copper John”

Streamer-үүдээс “Wooly Bugger”

За бүгдэнд нь амжил хүсье.
Удахгүй Монголд явсан сониноосоо хуваалцнаа.
::::tight lines:::::
Б.


Сэтгэгдэл