Fly fishing Монголд :Миний ажигласнаар…

mayflyБүгдээрээ сайн байцгаана уу? Сүүлийн 4 жил энэхүү блогт юу ч нэмсэнгүй, ийнхүү чимээгүй байх ч шалтгаантай байлаа. Их олон жил судалгаа хийсний дүнд  саяхан л зэрэг дэвээ амжилттай хамгаалж, одоо л нэг амьсгаа авч байна даа (миний судалгаа загастай огт холбоогүй ээ).

Удахгүй нутаг буцах гээд бѳѳн хѳѳрсѳн хүн л байна даа. за тэр ч яахав

Харин ѳнѳѳдѳр Монгол дахь загасчлал тэр тусмаа Fly Fishing хэрхэн хѳгжиж байгаа тухай ѳѳрийн ажигласан зүйлс болон бодлоо хуваалцъя гэж бодлоо. Гэхдээ миний энэхүү дүгнэлт зѳвхѳн хүмүүсээс сонссон яриа болон интернетэд тавигдсан бичлэг зэрэг дээр үндэслэгдсэн юм шүү. Хэрэв буруу ойлгоод, буруу шүүмжилсэн бол хүлцэл ѳчье.

Анх 2009 онд fly fishing талаарх ѳѳрийн мэдсэн харснаа хуваалцах гээд анхан шатны ерѳнхий зүйлсийн талаар (одоо уншихад инээд ч хүрмээр, зарим нь худлаа ч юм шиг🙂 ) хэдэн цуврал нийтлэл бичиж байснаас хойш 7 жил ѳнгѳрчээ.

Сүүлийн үед Монгол дахь загасчлалын холбогдолтой элдэв видео бичлэг, хэвлэл, facebook-ний post-ууд их уншлаа. Олон хүмүүс загасчлалын энэ хэлбэрийг сонирхон, энэ маягаар загасчилдаг болснийг хархад үнэхээр таатай байна. Мѳн олон тооны клубууд болон холбоод байгуулагдсан нь бахархалтай.

Анх fly fishing-ээр загасчилж эхлэх нь миний хувьд бараг л бүтэшгүй зүйл мэт санагддаг байлаа. Учир нь fly fishing- хувцас хэрэглэл, уурга, дамар, олон янзын утас гээд л бараг бүх зүйлс нь маш үнэтэй, оюутны цалингаар авах аргагүй байдаг. Би АНУ-ын Монтана мужийн Боузман хотод амьдардаг, ѳѳрѳѳр хэлвэл та бүхний хэрэглэх дуртай SIMMS-ийг чинь хийдэг газар нь. SIMMS- үйлдвэр болон store манайхаас ~8хан майлийн зайтай. Миний хувьд гэвэл эндэхийн ганц нэг нутгийн fly shop-ийн эзэдтэй найзын харилцаатай байдаг ба тэднээс дахин хийгдэхээ больсон эсвэл загвар нь хуучирсан SIMMS-ийн wader-үүд бага зэргийн хямдралтай үнээр авчих боломж хааяа гарч ирдэг байлаа. Ажиглаад байхад Монголын загасчид үнэхээр дутах юмгүй тоноглодог болжээ. Олон янзын хэрэгслээр гангарах нь ч яахав. Хамгийн чухал нь тэр хүн fly fishing-г сонирхоод зүтгэл гаргаад явж байна гэдэг нь чухал юм.

Бас нэг ажиглагдсан чухал зүйл гэвэл Catch and Release буюу загасаа Бариад, Суллах ёс зүй. Энэхүү ёс зүй нь Монголд fly fishing-тэй зэрэгцэн их сурталчлагдаж байгаад туйлын их баяртай байгаа. Миний хувьд гэвэл доорх уриа их таалагдсан : “Ашиглагч нь Хамгаалагч байдаг”.

Ѳнѳѳ үед амтай болгон л тул загасны тоо толгой цѳѳрѳѳд хэцүү байна гээд л байх юм. Үнэхээр цѳѳрѳѳд байгаа юм уу, хэрэв тийм бол яг хэд болоод байгаа, популяц нь хэдээс хэдэн жилд яаж багасаад байгаа, тархац нь ямар байгаад ямар болчихоод байгаа талаар тогтсон тодорхой баримтыг олон нийт хүн ойлгогдохоор дэлгэж ухуулахгүй бол хүмүүс ойлгохгүй байх шиг байна даа. Ингэж тодорхой баримтаар дэлгэхгүй, зүгээр л уул уурхай. хууль бус загасчлалаас болоод устаад байна үхээд байна гээд байвал хэн тоож сонсох вэ дээ. Бидэнд баримт хэрэгтэй, баримтгүй бол зүгээр л улиг болно. Саяхан нэг бичлэг үзлээ, тэр бичлэг дээр нэг нѳхѳр ингээд байх юм: “Зэвэг, хадран учиргүй их багассан байна, хамгаалах хэрэгтэй”. Энэ үнэн юм уу, хэрэв үнэн бол хэн багассан гээд байгаа юм шинжлэх ухааных нь судалгааг хийгээд энэ амьтан үнэхээр багасчээ гэсэн дүгнэлт нь хаана байна. Би л лав зун болгон л Монголд загасчилсан (сүүлийн 10 жил), тэгж аймаар багасаад байгааг нь мэдэхгүй л юм байна.

Энд би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, Бариад, Суллах зарчим хѳгжиж байгаа нь зѳв гэхдээ түүнийг дагаад хэтэрхий туйлширсан үзэл яваад байна. Ийм зүйлсийг сонсохоор яагаад ч юм эгдүү хүрээд байх юм. Хэдийгээр би ч барьсан загасаа суллаж тавьдаг, fly fishing барьсан болгоноо заавал тавих ёстой гэж ярьж байгааг сонсохоор сонин санагдаад байх юм. Тэр яриад байгаа хүнийхээр бол ѳѳрийн хэрэгцээнд хэрэглэх 1-2 ленок аваад явах нь буруу юм байна л даа. Ийм хачин юм гэж юу байхав дээ, тэр тусмаа Монголд.

Fly fishing бараг сонгодог утгаараа хѳгжѳѳд байгаа гэгдэх АНУ-д багагүй хугацаанд загасчилж үзлээ. Fly fishing-ээр байна уу spinning байна уу загасаа авч байгааг нь би бишгүй л харсан. Тэгэхээр барьсан загасаа тавих эсэх нь хувь хүний боловсрол, хүмүүжлийн (бас шуналын) л асуудал болов уу. Харин тэрхүү боловсролыг нь бодит тоо баримт ашиглан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг ашиглах олгож байж хүмүүс “Бариад, Суллах” зарчмыг ойлгох болов уу.

Энд бас fly fishing-д хэрэглэгддэг дэгээний асуудлыг дурьдахгүй бол болохгүй байх. Тэрхүү бичлэг дээр fly fishing зѳвхѳн 1 салаа дэгээ л ашигладаг гэж буруу яриад байх юм. Fly fishing-д хүн дуртай дэгээгээ л хэрэглэнэ шүү дээ. Жишээ нь tube fly ашиглаж байхад 1, 2, 3 салаа дэгээнүүд ашиглаж л байдаг.

Би Монгол хүн, Монголынхоо гол мѳрѳн загас жараахайд хайртай. Намайг учиргүй загас алах гээд байгаа харгис хүн гэж ойлгоогүй гэдэгт найдаж байна. Монголд явагдаад байгаа зарим нэг зохиогүй эсвэл буруу, туйлширсан зүйлсийн талаарх ѳѳрийн бодлоо л хуваалъя гэж бодсон юм.

 

Хүндэтгэсэн,

Бадмаа

Би загасанд яваад ирье тэгэх үү?

06/13/2012 1 comment

… Хонгор нь хэдхэн хоног загасчлаад ирье тэгэх үү? гээд анх асууж байхад эхнэр маань .. өө тэг тэг тэгэлгүй яахав, сайхан салхинд гараад амраад ирээрэй гээд л анх явуулдаг байсан. Гэтэл хэд хэд яваад ирсний дараа “тэгэхээс дээ, харин түргэн ирээрэй гэрт хийх юм зөндөө байхад….” гэж хариулж эхэлдэг. Энэ мэт явсаар сүүлдээ “…. Одоо наад загасаа болих юм бишүү, зөндөө л явлаа шдээ, яасан барьж ханадаггүй юм бэ…” гэдэг хариулт өгдөг болов. Зарим нь бүр “нэг бол загасаа сонго үгүй бол намайг сонго” хэмээн нилээн шийдэмгий асуудаг болсон сурагтай.

Энд хамгийн хэцүү юм нь загасчлал бол үнэхээр хүн донтуулдаг зүйл, загас өгөөшинд чинь ороод утас чангарч, уурганы чинь үзүүр дохилзож байхад зүрх оволзоод л ….  аа яа яа. Ядаж байхад нөгөө баригдсан загасаа гаргаж чадаагүй бол бүр “шар” гозойгоод л …. шидэлт, таталт бүрээ хянаад л…

Ингэж сайхан байчихаад гэртээ буцаад очиход бөөн дургүйцэл эсвэл уур болсон эхнэр угтахад үнэн урам хугармаар.

Гэхдээ үнэхээр ч бас ард амьдрал оволзож байхад хөөрхий эхнэр, хүүхдээ орхиод олон хоног /амралтын 2 хоног ч гэсэн/ өөрийгөө зугаацуулаад ирэх нь шударга бус л даа.

Би сүүлийн үед хэрхэн эхнэрээ загасчлалд “элэгтэй” болгох талаар нилээн бодлоо л доо. Ийнхүү бодож байгаад дараах зүйлүүдийг хэрэгжүүлвэл энэ асуудал бүр арилхаа байг гэхэд ядаж багасах юм болов уу гэж бодлоо. Үүнд:

1. Загасаар маш сайхан хоол хийх–>амтнаас гадна хооны үзэмжийг нилээн анхаарах хэрэгтэй байх.

2. Загас болон загасчлалын талаарх “ашигтай” мэдээллийг сонирхолд нь тааруулж тэдэнд хүргэх. Хөндөгдөж болох сэдвүүдэд: загасны мах идвэл таргалдаггүй, цусны холестролыг бууруулна, улмаар зүрх судасны өвчинд хамгийн сайн мөн загасчлахад хүний стресс үнэхээр тайлагддаг гэх мэт.

3. Хамт загасанд явах, мэдээж дандаа биш л дээ гэхдээ ядаж гэр бүлээрээ ойр байдаг газар руу  ганц хоёр удаа хамт яваад цагийг зугаатай өнгөрүүлээд ирэхэд яадаг ч байсан тэд маань “шал дэмий юм хийгээд ирлээ” л гэж лав хэлэхгүй байх.

4. Эхнэрээ загасанд хорхойсуулах- за энэ ч нилээн хэцүү бараг бүтэхгүй шахуу санаа байх гэхдээ л юмыг яааж мэдхэв дээ🙂   Хэрэв 2-уулаа загасанд “орчихвол” ч ээ мөн сайхнаа.

Дээрх зүйлсийг туршиж үзээд үр дүнг нь хуваалцанаа, та бүхнийг мөн санал бодлоо бичнэ гэдэгт итгэж байна.

Б.

Categories: Загас, MISC

Хавар… Загасчлал…

05/03/2011 1 comment

Бүгдээрээ сайн байцгаана уу ? Өнгөрсөн жилээс хойш бараг юу ч бичсэнгүй, та бүхэн гайхаж магадгүй. Өөрийн судалгааны ажил, хичээл гэх мэт зүйлээс болоод нилээн завгүй жил боллоо. BADARCHIN.COM -ийг бараг үхүүлэх дөхсөнд хүлцэл өчье. Осолдохгүй host болон domain -ий төлбөрөө төлж байсан болхоор л өнөөдөр хүртэл байж байх шиг байна.

За за илүү дутуу зүйл ч яахав. Хавар болоод манай энэ хавиар загасчлаад  сэтгэл нь хөдөлсөн хүмүүс л их байна даа. Харамсалтай нь би энэ жилийн эхнийхээ загасыг хараахан барьж амжаагүй л байна. Гэхдээ нөгөөдөр Монгол явна. Очоод л загасанд явах болов уу гэж бодож байна.

Одоо fly-аар загасчилж байгаа хүмүүст одоогоор нилээн өгөөжтэй байж мэдэх зарим нэг ялааг санал болгох гэсэн юм./зөвхөн голын загасчлал гэдгийг анхаараарай/

Хавар болж хоол харьцангуй хомс, усны температурын хэлбэлзэл нилээн өндөр байгаа ч ерөнхий теператур доогуур байгаа гэдгийг та бүгд мэдэж байгаа.

Нэгэнт хүнсний хомсдолтой байгаа загас бараг л юм бүхнийг л идэж байгаа. Хэрэв та Хойд америкт загасчилж байгаа бол одоо rainbow trout-ийн үржлийнх нь үе. 5 сарын дунд орчим хүртэл барих магадлал харьцангуй бага харин 5 сарын дундаас 6 сарын эх хүртэл бараг л хэрэглэсэн ялаа болгондоо барих байх🙂

Одоогоор монголд ч тэр хойд америкт ч тэр дараах ялаанууд нилээн үр дүнтэй байх болов уу:

1. Хуурай ялаанаас “Blue Winged Olives”

Nymph-ээс “Copper John”

Streamer-үүдээс “Wooly Bugger”

За бүгдэнд нь амжил хүсье.

Удахгүй Монголд явсан сониноосоо хуваалцнаа.

::::tight lines:::::

Б.

Categories: Fly fishing

Fly fishing ….. fly (ялаа) сонголт …..тодруулга …. ?!?

05/18/2010 1 comment

Сайн уу Лхагваа,

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Би их туршлагатай загасчин биш ч гэхдээ зарим нэг зүйлсийг тайлбарлахыг хичээе.

Яг ийм тийм ялаа л Монголд тохирно гэсэн юм байхгүй ээ. Хамгийн гол зүйл бол загасчлахаар очиж байгаа голынхоо шавьжны бүрдэл болон жижиг загаснуудийг сайн ажиглах хэрэгтэй болов уу. Учир нь түүгээр чинь л ленок, тул бусад загаснууд чинь хооллож байгаа.

Хэрэв чи хуурай ялаагаар загасчлах гол байгаа бол:
1) Загасчлах үед чинь загас усны гадаргаас хооллож байгаа эсэхийг сайн ажиглах;
2) Усан дээр хөвж байгаа шавьжнуудийн гаднах байдал /хэрэв нэрийг мэддэг бол бүр сайн/, далавчны байдал, антен, хэмжээ, өнгө, мөчний байрлал, урт зэрэг зүйлсийг сайн ажиглах хэрэгтэй;

Дээрх зүйлсийг бүгдийг нь ажиглаад тухай цаг мөч дэх шавьжны мэдээллийг хангалттай гэж үзвэл тухайн нөцөлд нь таарах шавьжны дуураймлаа сонгох л үлдэнэ дээ.

Хэрэв чи subsurface буюу усан дотор, гүйцэт хөгжөөгүй авгалдай зэргийн дуураймлаар /nymph/ загасчлах гэж байгаа бол гол дээрээ очоод чулуу сөхөөд үзээрэй. Тэгээд чулууны ёроолд наалдсан шавьжнуудийг дээрхтэй ижил байдлаар ажиглаад усан доор загасчлах nymph-ээ сонгоно.

Хэрэв streamer буюу жижиг жараахай болон усны томоохон хануур хорхой зэргээр загасчлах бол мэдээж тухайн голдоо байгаа жижиг загаснуудийг сайн ажиглах хэрэгтэй, хамгийн гол нь өнгө болон хэмжээ.

Нэг зүйлийг чухалчлаад хэлэхэд загасны хооллолтын бараг 80-90% нь усан доор явагддаг, хэдийгээр хуурай ялаагаар загасчлах хэдий сайхан ч ингэж барих нь харьцангуй хэцүү бөгөөд баригдах магадлал багатай юм шиг надад санагддаг юм.

Бас нэг зүйлийг хэлэхэд чи streamer-р загасчилж байгаа үед чамд том загас баригдах магадлал жижиг nymph ашигласнаас хамаагүй өндөр байдаг. Энэхүү онол ч гэх юмуу зүйлийг би өөрийнхөө туршлагаас нилээн харж байсан. Хоёр хүн зэрэгцэж зогосоод нэг нь nymph нөгөө нь streamer ашиглахад streamer хэрэглэж байгаа нь хэмжээний хувьд хамаагүй томыг бариад байдаг талтай.

Энэ бүгдээс харахад Монголд бол яг ийм тийм ялаа тохирно, Хойд Америкт бол ийм тохирдог гэж хэлэхэд хэцүү байгааг ойлгож байгаа байх аа.

Гэхдээ зарим нэг шавьжнуудын ерөнхий pattern болон нэрсийн талаар дараагийн нийтлэлд нийтлэхийг хичээе.

Хүндэтгэсэн,
Бадмаа

Categories: Fly fishing

Raising the Ghost — Fly fishing DVD Review

04/22/2010 5 comments
Raising the Ghost

Raising the Ghost

Сар орчмын өмнө сургуулийнхаа номын санд дээрх DVD-г авахыг санал болгож байсан юм. Харин өнөөдөр номын санч маань утасдаад тус DVD-г авсан ба үзэх боломжтой болсныг утасдаж хэлдэг юм байна.

Энэхүү бичлэгийг үзхийн түүс болж байсан би ч давхиж очоод л үзэв.

Сэтгэгдэл маш өндөр 🙂 🙂

Энэхүү бичлэгт хэдэн залуучууд Canada-ийн British Columbia-д хуурай ялаагаар Steelhead (голд очиж түрсээ шахдаг ба далайд очиж өсөж торнидог Rainbow trout) хэрхэн барьж байгаа тухай гардаг юм байна лээ.

Энэхүү загасыг барихын тулд хүний хөл хүрэх бололцоогүй газар хэрхэн очиж байгааг нь үзхэд бяцхан атаархах сэтгэгдэл төрж байсныг нуумааргүй байна.

Энэхүү бичлэгийг үзсэнээр зэрлэг Steelhead-ийн амьдардаг орчин, тархалт, үржил болон орчин үед уурхай, мод бэлтгэл, далан болон бизнесийн зорилготой масс загасчлал зэрэг хүнээс хамаарсан үйл ажиллагаанаас болж энэхүү сайхан загасны тоо толгой хэрхэн хорогдож барьхад ямар хэцүү болж байгааг харуулж байна.

Тус бичлэгийг үзсэний дараа ядаж загасчлалын спортын талаар иймэрхүү бичлэг /нэвтрүүлэг/ бэлдээд Монголын телевизийн сувгуудаар гаргаж хүмүүст ядаж энэхүү спорт болон эх орныхоо загасны талаар ерөнхий мэдээлэл өгөх юмсан гэсэн бодол төрж байв.

Categories: Fly fishing

Зангилаа 2 –> Рапала

03/31/2010 1 comment

Ихэвчлэн рапала болон хиймэл хулгана ашиглах үед ашигладаг зангилаа. Илүү зай үлдээж зангиддаг нь өгөөшийн тоглуулалттай холбоотой.

Categories: Загас

Зангилаа 1 –> Дэгээ ба Утас

03/31/2010 1 comment

Энэ удаагийн нийтлэлээр анх удаа загасчлах гэж байгаа хүмүүст зориулаад загасчдын хамгийн өргөн хэрэглэдэг дэгээг утсандаа уядаг зангилааг танилцуулж байна.

Categories: Загас